|

Жонни Депп “Dior”-ийн “Sauvage” үнэртэй усны эрэлтийг нэмэгдүүлжээ

Алдарт жүжигчин Жонни Депптэй хийсэн гэрээгээ “Warner Bros”, “Disney” компаниуд 2020 онд цуцалсан билээ. Амбер Херд түүнийг хүчирхийлэгч хэмээн гүтгэсний улмаас тус компаниуд гэрээгээ цуцалсан хэмээн Деппийн хуучин менежер хэлж байсан юм.

Олон брэндүүд Деппээс нүүрээ бууруулж байхад 2020 онд Dior” компани түүнийгSauvage үнэртэй усныхаа нүүр царай болгох шийдвэрээ хадгалж үлдсэн байна. “Dior” тэрхүү шийдвэрээ гаргасны дараа Sauvage үнэртэй усны борлуулалт их хэмжээгээр нэмэгдсэн аж.

Олон хүн Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, харин Херд түүнд сэтгэл зүй, бие махбодод дарамт үзүүлж хүчирхийлсэн гэж үзэж байгаа билээ. Депп, Хердийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилсэн. Харин Херд үүний эсрэг түүнээс 100 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд зарга үүсгэсэн юм. Тэдний шүүх хурал АНУ-ын Виржиниа мужид болж байгаа.

Эх сурвалж: Movieweb

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *