Ээжүүдийн зөвлөлөөс УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлнэ
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: Монголбанканд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.
10.00 цагт: ҮСХ, МҮХАҮТ хамтран “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал” сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.
10:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс ирэх 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн Дээд түвшний форумд тайлагнах “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл”-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9411-1220.
11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: “Өв соёл эх эрдэнэ холбоо” ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлнэ.