“Эрдэнэс Тавантолгой” ХК 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээг тендергүй гаргажээ

УИХ-ын Хянан шалгах түр хорооны “Нүүрсний” сонсголын эхний хоёр өдөрт орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн нүүрсний үйл ажиллагаатай холбоотой гурван багц асуудлаар зохион байгуулсан билээ.

Харин өнөөдрийн үдээс хойших сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компани тус бүрээр нь сонсож байна.

Энэ үеэр Шинжээч “Эрдэнэс Тавантолгой” ХК өрөмдлөгийн тендерийг цахимаар бус уламжлалтаар зохион байгуулсан. Гүйлгээний баримтаас шалгаад явахад “Эрдэнэдрийлинг” ХХК нь гэрээ байгуулахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээг авсан байна. Анх “Ти Ти Жи Ви Ко” ХХК ажил гүйцэтгэхдээ өрөмдлөгийнхөө ажлыг тус компаниар гүйцэтгүүлэн гэж гэрээ байгуулсан. Гэвч санхүүжилт олгохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйлгээ хийсэн. Журмаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Ти Ти Жи Ви Ко” ХХК руу гүйлгээ хийгээд “Эрдэнэдрийлинг” ХХК санхүүжилт авах ёстой. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК тендергүй 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ гаргасан байна” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *