Б.Энхбаяр: Шүүхийн шийдвэрийг өөрчилж Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах боломжгүй

Нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдад хүсэлт ирүүлжээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөөрэй гэснийг өнөөдөр түүний эгч нь сайд Б.Энхбаярт гардуулж өгөв.

Хүсэлтийг хүлээн авсны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох нөхцөл байдал руу орно.Тодорхой хүн, хэрэг учрал, нүүрсний сонсголтой холбоотой процесст нөлөөлөх гэсэн санаархлыг хүлээж авахгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *