Эрүүл мэндийн сайд С.Энхболд Евро-эм эрүүл мэндийн төвд ажиллаа

 Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 14-р хорооны Евро-Эм өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Тус өрхийн эрүүл мэндийн төвд нийт 25 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр 0-17 насны үзлэгийг эхлэж байна. Хүүхдийг үзэх, аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм барих, урьдчилан сэргийлэх зэрэг энэ бүгдийг цогц байдлаар хангаж, хүүхдийн өрөөг тохижуулж тусдаа үзлэгийн өрөө гаргаж бэлтгэл ажлыг хангаг ажиллаж буйгаа  Евро-Эм ӨЭМТ-ийн дарга Ж.Нарантуяа хэллээ. Мөн 18-аас дээш насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ХӨСҮТ-эй хамтран зохион байгуулж буй юм. Нэг өдөрт 42 хүнийг үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж, явуулын цэгээр үзлэгийг зохион байгуулан ажиллаж байгаа гэдгийг онцлов.

             

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *