Амралтад амарч байсан хоёр настай хүүхэд, моринд өшиглүүлж гэмтжээ

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Тодруулбал, Тавдугаар сарын 01-ний өдрийн 20:20-д СХД-т байрлах амралтын газрын гадна хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн гэж ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээллийг авч шалгахад: хоёр настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж, гэмтжээ.

Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд морьж унаж яваад морь үргэснээс унаж гэмтсэнийг шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *