Ж.Батзандан: Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ хугацаанд Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нартай хамтран олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцлоо. Үүнд:

  1. Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв.
  2. Олон жил яригдсан монгол залууст зориулагдсан Working Holiday visa буюу Австралид ажиллангаа амрах визийн асуудал шийдэгдлээ.
  3. КОВИД-ийн хүндрэлтэй хөл хорионы үеэр Австрали Улсад ажилладаг амьдардаг олон мянган иргэддээ туслах зорилгоор анх удаа МИАТ компанитай хамтран нислэг зохион байгуулж олон мянган иргэнээ эх оронд нь авчирсан.
  4. Монгол Австрали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан тус улсын бодлогын баримт бичгүүдэд судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлээ.
    Мөн миний бие өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг судалж “Эх орноо аврах 18 хувьсгал буюу шинэ хувьсгал” номоо бичиж дуусгалаа.

Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм. гэлээ

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments