Х.Нямбаатар : Хошин шогийн жүжигчид, комедиан, сэтгүүлчдийн шүүмжлэл доромжлол биш

Өнөөдрийн /2022.05.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд мэдээлэл хийв.

Тэрээр, “Ирэх есөн сарын 01-нээс зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг бүхэлд нь цахим болгоно. Мөн торгуулиа тогтоосон хугацаанд нь төлбөл 50 хувийн хөнгөлөх боломжтой. Ер нь сүүлийн 20, 30 жил торгууль төлж үзээгүй, хууль дүрэмгүй амьдарч байгаа иргэд байна. Зарим иргэд өдөр тутамдаа хууль зөрчихгүй амьдарч болоод байхад нөгөө хэсэг хүмүүс нь ширэнгийн дүрмээр амьдраад байна. Гадаадад байсан бол ингэж чадахгүй. Түүнчлэн зөрчлийн хуулиар иргэнийг шууд торгох бус эхний удаадаа сануулна, дараа дахин зөрчил гаргавал торгох системтэй болж байгаа. Мөн манайд сүүлийн үед Эрүүгийн хуульд доромжлох гэдэг зүйл анги байсаар ирсэн болов ч алга болсон.

Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Жишээ нь комедиан нар хэн нэгнийх элэглэх нь гэмт хэрэг биш. Доромжлох гэдэг нь хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэсэн үйлдэл юм. Манайд зарим хүмүүс хүний зургийг газар дэвсэж байгаад дээр нь шээж байна. Энэ үйлдлийг хүүхдүүд харж байгаа шүү дээ. Түүнээс хошин шогийн жүжигчид, комедиан, сэтгүүлчид, иргэн хэн ч бай бусдыг шүүмжилж, хардах эрхээ эдэлж байгаа нь доромжлол биш.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *