Эр үрсийн баяр ойртож байгаатай холбоотойгоор Дархан бэр, Ачлалт эх шагналын бүртгэл ачаалалтай байна

“Элэг бүтэн Монгол айл” ТББ-аас Дархан бэр, Хатан бэр, Ачлалт эх шагнал гардуулах бүртгэл эхлүүлсэн байна. Ингэхдээ гурав болон түүнээс дээш  хүү төрүүлсэн эхэд “Дархан бэр” одонг батламжийн хамт, гурав болон түүнээс дээш  охин төрүүлж, өсгөсөн эхэд “Хатан бэр” одонг  батламжийн хамт, ээждээ “Ачлалт эх” медаль авч өгөх хүсэлтэй бол тус тус хураамж төлөөд авч өгөх боломжтой аж.

Сануулахад, энэхүү шагнал нь иргэдийн өөрсдийнх нь хүсэлт дээр тулгуурлан олгодог юм. Дээрх одонг гэр бүл хамаатан садан, худ ураг, үр хүүхдүүд нь худалдаж аваад дархан бэр, хатан бэр, ээждээ өгөх боломжтой аж.

Энэ талаар тус ТББ-ын менежертэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “манайх үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байна. Үнэ мөнгөний хувьд хоёр янзын тарифтай байгаа. Тавдугаар сарын 28-нд зохион байгуулагдах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүсэлтэй бол 195 мянган төгрөг тушаах шаардлагатай. Энэ арга хэмжээнд оролцохгүй, гэр бүлийн хэмжээнд шагнал гардуулна гэвэл 95 мянган төгрөг тушаана. Шагналын тоо хязгаартай байгаа. Одоогоор ачаалал ихтэй байна. Бид энэ шагналыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олгодог” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *