“UNO” тоглоомонд хожигдсон тул нэгнийгээ бууджээ

АНУ-д “UNO” тоглоод хожигдсон тул нэгнийгээ буудсан хэрэг гарчээ. Жоржиа мужийн оршин суугч Тейлор Грант 2020 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдөр “UNO” тоглоомын улмаас 37 настай өөр нэгэн эрэгтэйтэй маргалдсан байна.

Маргалдааны улмаас Грант түүний гар руу нь буудан, түлхэж унагаагаад амь насанд нь хүрэхийг заналхийлсэн аж. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд Грант зугтаасан байжээ. Гэмтэл авсан эрэгтэй эхэндээ машинтай этгээдүүд түүн рүү гал нээсэн гэж мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр хэд хэдэн хагалгаанд орсны дараа хэргийн шөнө үнэхээр юу болсныг цагдаа нарт хэлжээ. Грантыг Атланта хотын олон улсын нисэх буудлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд баривчилсан байна. Шүүгч нар түүнд хүнд зэргийн халдлага, гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэгтэй байсан хэргээр ял оноожээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *