ӨНӨӨДӨР: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахаар эх орноосоо мордоно.

11.30 цагт: Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж буй Болдын Дэмбэрэлийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ. Наадамд 9 орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчилна.

 16.00 цагт: МУИС-д ХБНГУ-ын Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн Төв Ази, Монгол судлалын семинар хариуцсан захирал, доктор А.Ганчимэг “Нүүдлээс суурьшил руу: Малчдын амьдралын өөрчлөлтүүд. 1940-1980-аад он” сэдэвт лекц уншина.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments