Согтуугаар машин жолоодон, хүний амь хохироосон Г.Анандыг өршөөлөөр суллажээ

Жүжигчин Г.Анандад оноосон гурван жилийн ялаас хоёр жилийн хугацааг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу өршөөн хасаж, суллажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хоригдол Г.Анандад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хасуулах тухай дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Г.Анандад Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан. Түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жилийн хугацааны хорих ялыг эдэлсэн байх тул шүүхээс тогтоосон ялыг эдэлсэнд тооцож,  үлдсэн хоёр жилийн ялын хугацааг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу хасаж, суллажээ.

Хэргийг эргэн сануулбал, Г.Ананд нь 2020 оны нэгдүгээр сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *