Жонни Деппийг Жэк Спарровын дүрд дахин тоглуулах аянд 500 мянган хүн нэгджээ

АНУ-ын Виржиниа мужид болж буй Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал олны анхаарлыг татаад байгаа билээ. Тус шүүх хурлын тусламжтайгаар Жонни Деппийг Жэк Спарровын дүрд эргэн тоглуулах, “Change.org” дээр явагдаж буй аянд 513 мянган хүн гарын үсэг зуржээ. Мөн тус сайт дээр Амбер Хердийг “Aquaman 2” киноноос хасах аянд 3.7 сая хүн гарын үсэг зурж нэгдсэн байна.

Гэвч Депп шүүх хурлын үеэр “Disney” компани хэдэн зуун сая доллар өгсөн ч Жэк Спарровын дүрийг бүтээхгүй гэж хэлсэн. Тэрбээр “Ахмад Жэк Спарровын дүрийг би л босгосон. Түүний дүрийг бүтээх гэж би маш ихийг зориулсан. Гэвч Disney намайг хэрэг хийгээгүй гэдэг нь нотлогдох хүртэл гэм буруутай гэж үзээд харилцаагаа тасалсан” хэмээжээ.

Эх сурвалж: Cinema Blend

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *