Италийн нэгэн эмнэлгийн ажилтан 15 жил ажил тасалсан гэх хэрэгт унажээ
The Guardian сониноос гаргасан нийтлэлд “Италийн эмнэлэгийн нэгэн ажилтан 15 жил ажлаа тасалснаар тухайн улсын хамгийн их цагийн ажил таслалттай нэгэн боллоо” хэмээн бичигджээ.
Тэрээр нийт 538 мнган евро буюу Монгол төгрөгөөр тэрбум гаруй төгрөгийн цалинг сар бүр хүлээн авч байсан ч ажилдаа 15 жил ажиллаагүй гэдэг нь тогтоогджээ.
Итали улсын Засгийн Газар уг асуудлаас үүдэн төрийн албаны ажилтны ажлын цаг болон үр бүтээмж, цалингийн асуудалд хяналт чангаруулахаар үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Уг үйл ажиллагааны дагуу тухайн улсын нийтдээ 35 мянга орчим төрийн албан хаагч нар ажлын цаг бүртгэгч системийг хак хийн, хуурч байсныг тогтоожээ.
Одоогоор 15 жил цалинжсан ч ажлаа хийгээгүй уг ажилтныг цагдаагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэрээр 67 настай нэгэн гэнэ.
Эх Сурвалж: www.complex.com