ЭМЯ: 1328 шинэ тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1328 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 26696 боллоо. Мөн хугацаанд 426 хүн эдгэрч, улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн хүний тоо 13772 боллоо. Харин коронавируст халдварын улмаас 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас баралтын тоо 61-д хүрч байна” гэлээ.