Тувагийн дархан цаазат Увс нуурын ай савд ой хээрийн түймэр гарч байна

ОХУ-ын Тувагийн нутагт орших Увс нуурын ай сав байгалийн дархан цаазат газарт ой хээрийн түймэр гарч байна.

Монголтой хил залгаа энэхүү газар нь 2007 онд НҮБ-ын Соёл, боловсролын байгууллага /ЮНЕСКО/-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын дархан газраар батлагдаж, улмаар “Дэлхийн байгалийн өв”-өөр зарлагдсан байгалийн үнэт дурсгал юм. Уг түймэр нутгийн иргэдийн буруутай үйлдлээр энэ сарын 8-нд гарсан бөгөөд 1821 гектар талбай шатаад байна. Увс нуурын хотгорт ирвэс, улаан чоно, хар тогоруу зэрэг ховор амьтдын өлгий нутаг билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *