Говь-Алтай аймагт шуурганы улмаас 15 өрхийн гэр нурж, 27 байшингийн дээвэр хууларчээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларчээ.

Түүнчлэн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *