Халамжийн нөхөн олголтыг энэ сарын 22-ноос олгоно
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 13-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Гэвч 51 мянган иргэний шилжүүлэг түр саатжээ.
Учир нь Монголбанк системийн шинэчлэл хийж, бүртгэлүүдээ нэгдсэн стандартад оруулж байгаатай холбоотой аж. Иймд дээрх 54 мянган иргэний шилжүүлгийг арванхоёрдугаар сарын 22-нд хийнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.