Хуримын үеэр тог тасарсан тул өөр залуустай гэрлэжээ
Ижил өдөр хуримаа хийж байсан эгч дүүсийн ёслолын үеэр тог тасарсан тул сүйт залуусаа сольж гэрлэсэн хэрэг Энэтхэгт гарчээ. Хуримын ёслол Мадхяа Прадеш мужийн Аслана тосгонд болж байсан аж. Тог тасарсан ч гэсэн номлогч ёслолыг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Номлогч харанхуйд хосуудыг ялгалгүй ёслолыг гүйцэтгэсэн байна. Сүйт бүсгүйчүүдийн аав Рамеш Лал охид нь хоёулаа улаан даашинз өмсөн, нүүрний халхавч зүүсэн байсан тул номлогч андуурсан байж магадгүй гэж тайлбарлажээ. Хоёр хосууд ёслолын дараа буруу хүнтэй гэрлэсэн гэдгээ мэдсэний дараа тэд залруулга хийсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ