Д.Сосорбарам руу цацсан зүйл гурил мөн эсэхийг шинжээч томилж шалгуулна
Энэ сарын 5-ны өдөр АН-аас “Монголоо Беларусь болгохгүй” хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр АН-ын намын гишүүд “Монголоо Белариус шиг болгохгүй” нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд зохион байгуулагчид руу гурил цацсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Д.Сосорбарам гавьяат руу цацсан гурилыг цацсан зүйл нь гурил мөн эсэхийг шинжлүүлэхээр шинжээч томилох бөгөөд хариу нь хэд хоногоос гарна гэв.
Б.БАЯРТ