” ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хөгжлийг дэмжиж, авьяасыг нээн илрүүлэх тэмцээн уралдаан зохион байгуулах, хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход тэдний дуу хоолойг сонсох зорилгоор ” ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” гар зураг болон эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Уг уралдаанд Нийслэлийн 6-16 насны хүүхэд багачууд оролцох бөгөөд дараах ангилалаар оролцоно.
6-9 нас /гар зураг/
10-12 нас / гар зураг/
13-16 нас /эсээ бичлэг/
Уралдааны материалыг 2022 оны 05-р сарын 09-ний өдрөөс 5 сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авна.
Гар зураг
– А3 хэмжээтэй цаасан дээр, усан будаг, өнгийн харандаа, фламастер зэрэг зургийг бүх хэрэгсэл, материалыг ашиглаж зурна.
– Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс, хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй.
– Зургийн ар талд, овог нэр, нас, хүйс, дүүрэг, сургууль, анги болон харилцах утасны дугаараа бичнэ. Мөн зургийн баруун доод буланд бүтээлийн нэрээ бичнэ.
Эсээ бичлэг
Эсээ нь бүтэц, агуулга, бичвэрийн хувьд тодорхой шаардлагуудыг хангасан байна. Эсээ нь бүтцийн хувьд дараах үндсэн хэсгүүдтэй байна.
– Удиртгал хэсэг
– Үндсэн тайлбар хэсэг
– Баримт нотолгооны хэсэг
– Дэвшүүлсэн өөрийн санаа дүгнэлтийн хэсэг
– Ашигласан ном материалын жагсаалт
Эсээ бичлэг 1000-аас дээш үгтэй байна.
– Гар зургийн бүтээлийг харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгнө.
– Эсээ бичлэгийг Munkhgerel@child.gov.mn хаяг руу илгээнэ.
– Уралдааныг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгуулсан ажлын хэсэг шалгаруулна.
– Уралдааныг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн шалгаруулан, насны ангиллаар дүгнэж тус бүр I, II, III, 2 тусгай байр шалгаруулна.
– I байр өргөмжлөл, дурсгалын зүйл
– II байр өргөмжлөл, дурсгалын зүйл
– III байр өргөмжлөл, дурсгалын зүйл
– Тусгай байр өргөмжлөл, дурсгалын зүйл
– Тусгай байр өргөмжлөл, дурсгалын зүйл
Уралдаантай холбоотой мэдээллийг Хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхгэрэл /99291720/-ээс авна уу.
Хүүхдийн хөгжлийг дэмжиж, авьяасыг нээн илрүүлж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд тэдний дуу хоолойг сонсож оролцоог хангасан байна.
ХҮҮХДҮҮД ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments