Reuters: Ковидийн улмаас АНУ-ын 1 сая иргэн нас барлаа
АНУ-д анх коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш Ковид-19 өвчний хүндрэлийн улмаас 1 сая хүн нас барсан хэмээн “Reuters” агентлаг тооцоолсон байна. Нас баралтын тоо Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед амь насаа алдсан Америк цэргүүдийн тооноос давжээ. Судлаачид цар тахлын улмаас 213 мянга гаруй Америк хүүхдүүд асран хамгаалагч эсвэл эцэг эхийнхээ нэгийг алдсан гэж тооцоолж байгаа аж.
Одоогийн байдлаар цар тахлын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо 5 саяд хүрсэн байгаа билээ. Гэвч ДЭМБ халдварын хүндрэлээр нас барсан хүмүүсийн тоо үнэндээ 15 саяд хүрнэ тооцоолсон байна. Энэхүү тооцоололд цар тахлын улмаас эмнэлгээс тусламж авч чадаагүй гэх мэт ковидийн үүсгэж буй хоёрдогч шалтгааны улмаас нас барсан хүмүүсийг оруулаагүй юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ