Хулгайч зүлгийг нь хадаж өгөөд зугтсан хэрэг АНУ-д гарчээ
АНУ-ын Техас мужид өвс хадагч хулгайлахынхаа өмнө гэрийнх нь зүлгийг хадаж өгсөн хачирхалтай хэрэг гарсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ны өдөр Порт Артур тосгоны цагдаагийн албанд үл мэдэгдэх этгээд айлын зүлгийг хадаж байна гэх дуудлага иржээ.
Цагдаа нар тус газарт хүрэлцэн ирсний дараа үл мэдэгдэх этгээд өвс хадагчтай зугтсан байна. Хамгаалалтын камерыг шүүж үзсэний дараа цагдаа нар түүнийг Маркус Ренард Хуббард болохыг тогтоожээ. Камерын бичлэгт Хуббард 20:00 цагийн орчим гэрийн ар хаалгаар нэвтрэн өвс хадагч машинд түлш хийн зүлэг янзалж байгаа нь бичигдсэн байна. Одоогийн байдлаар түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Хуббард баригдвал 10 мянган доллар хүртэл торгууль эсвэл шоронд 20 хүртэл жил хоригдох ял сонсож магадгүй юм.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
Mongolcuud bol brg zulegtein shaah blgude hahha