У.Хүрэлсүх: Бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ
ИХ-ын чуулганы Баасан гарагийн /2022.05.13/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Арван зорилтын хүрээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, органик Төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид хөгжүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал Монгол улс хүчирхэг байна.
Бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ. 193 сая хүн хүнсний авулгүй байдлын эрсдэлд орсон байна. Нөхцөл байдал энэ онд ч дордох хандлагатай байгаа анхааруулж байгаа. Улс орнууд хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ.
Хүнсний аюулгүй байдал манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Манай улс хорт хавдраар тэргүүлж байгаа нь хүнсний эрүүл аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан” хэмээлээ.