Эрдэмтэд манай галактикийн төв дэх хар нүхний зургийг авчээ

Эрдэмтэд манай галактикийн төвд оршдог “Sagittarius A” нэртэй аварга том хар нүхний зургийг анхны удаагаа авсан байна. Тус хар нүх нь манай нарнаас дөрвөн сая дахин их масстай юм. Зургийн төвд харагдаж буй зүйл бол хар нүх нь бөгөөд харин тойрсон гэрэлтэй бөгж хэлбэрийн бүтэц нь хар нүхний татах хүчний улмаас кинетик энерги нь ихсэж халсан хий аж.

“Sagittarius A” нь дэлхийгээс 26 мянган гэрлийн жил зайтай оршдог учир бидэнд ямар нэгэн аюул байхгүй юм. Тус зургийг “Event Horizon Telescope” нэртэй олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг авсан байна. Тэд өмнө нь 2019 онд “Messier 87” нэртэй галактикийн төвд байрладаг аварга том хар нүхний зургийг авч байсан билээ. Тус зураг нь хүн төрөлхтний авсан хамгийн анхны хар нүхний зураг юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *