Жонни Депп шүүх хуралд ялагдах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна
Одоо болж буй шүүх хуралд Жонни Депп ялагдах магадлалтай гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. АНУ-ын тогтолцоонд олны танил хүн энгийн иргэнтэй харьцуулахад нэр хүндэд халдсан гэх хэргээр шүүхэд зарга үүсгэн ялахын тулд илүү том баримт нотолгоо бүрдүүлэх ёстой байдаг аж.
Тухайлбал хуульч Жорж Фриман хэлэхдээ Депп ялахын тулд маш олон зүйлийг даван гарах хэрэгтэй хэмээжээ. Фриманы нэмж хэлэхдээ “Олны танил хүн шүүхэд зарга гаргавал ялахад хэцүү болдог. Жонни түүнийг худлаа хэлж байсан гэдгийг батлах хэрэгтэй болно” гэсэн байна. Харин биеийн хэл судлаач болон шүүх хурлын зөвлөгч Сюзан Константин “Херд мөргүүлж байсан тухай ярихдаа үнэнээ хэлсэн гэж бодож байна” хэмээжээ. Гэвч Константин “Түүний хэлж байсан ихэнх юм худлаа, үнэн юм яриагүй. Тэр маш муу жүжиглэж байсан. Энэ шүүх хурлын дараа дахиад киноны дүр авч чадах үгүйг нь мэдэхгүй байна” хэмээн нэмж хэлсэн юм.
Эх сурвалж: Fox News
Б.БУЯНДОРЖ