“Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилснаар “Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын болон иргэний нийгмийн байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2022 оны үйл ажиллагааг хүүхдийн эрхэд суурилсан зарчмыг баримталж, хүүхдэд ээлтэй орчныг нэмэгдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүх гишүүдэд даалгасан.
Энэхүү чуулганы угтаж, бүх, яам агентлаг олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг чуулганы хүрээнд хэлэлцэж, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нэгдсэн шийдэл, санал, зөвлөмж гаргах юм.
Чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл оролцоно.
Үндэсний чуулганы зорилго:
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх
- Хүүхдийн эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоог хангасан урт, богино хугацааны төлөвлөгөөг холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, хэлэлцүүлэх
- Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг бодитойгоор бий болгох уриалгыг өрх гэр бүл, аж ахуй нэгж байгууллага, бүх шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргач, олон нийтэд хандан гаргах
- Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагааны санй туршлагыг түгээн дэлгэрүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх,
- Хууль тогтоомжийг сурталчлан таниулах замаар бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх
- Салбар бүрийн оролцоог хангасан нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн зөвлөмж, уриалга гаргах
Чуулганаас хүлээгдэж буй үр дүн:
- Хүүхдийн оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмшүүлэх, эрүүл м
- эндийн урьдчилан сэргийлэх цогц мэдлэг олгох
- Хүүхдийн чиглэлээрх орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
- Хүүхдийн хүмүүжилд эцэг, эх, багшийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй гэр бүл, сургуулийн орчныг бий болгох,
- Нийгмийн бүх түвшинд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах