Сармагчны цэцэг өвчинд санаа зовох шаардлагатай юу
Сармагчны цэцэг өвчин Арабын Нэгдсэн Эмират, Бүгд Найрамдах Чех, Словени улсуудад шинээр илэрч, Африкийн бус 18 оронд бүртгэгдэв. Одоогийн байдлаар Африкийн бус орнуудад 237 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Эрдэмтэд энэхүү тоо өснө хэмээн үзэж буй.
Тэгвэл энэхүү өвчний тархалтад санаа зовох шаардлагатай юу. Сармагчны цэцэг нь Ковид-19 шиг амархан тархдаг өвчин биш юм. Мөн “Bavarish Nordic” нэртэй Дани компани сармагчны цэцгийн вакцин бүтээж, 2019 онд АНУ-д батлуулсан байна. Африк улсад хийсэн судалгаагаар салхин цэцгийн вакцин сармагчны цэцэг тусахаас 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэдгийг илрүүлжээ. Мөн амьтад дээр явуулсан судалгаанууд бусад цэцэг өвчнүүдэд ашигладаг вирусийн эмүүд тус өвчний эмчилгээнд үр дүнтэй байж болохыг харуулсан байна.
Эх сурвалж: BBC, Economist
Б.БУЯНДОРЖ