|

Хүүхдийн баяраар бялуу авахдаа дараах зүйлийг анхаараарай

Бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөлийн талаарх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргэлээ.

Анхаарах зүйлс:

  1. Зориулалтын бус газраас хадгалах горимын дагуу хадгалаагүй, шошгын зөрчилтэй, баталгаажилтгүй  бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх.
  2. Хадгалалтын онцгой нөхцөлийн шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээний газраас баталгаажилттай бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах.
  3. Бялуун төрлийн бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, хэрэглэх.

MNS0464:2010 стандартад бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах горимыг заасан тул худалдан авалт хийхдээ дараах горимоор хадгалагдсан эсэхийг анхаараарай.

Бүтээгдэхүүний ялгах онцлогХадгалах нөхцөлХадгалах хугацаа
1Цөцгийн кремтэй 

0-оос +6С температуртай хөргүүр, хөргөгчид

24 цаг
2Шинэ жимс жимсгэнэтэй
3Цэлцэн суурьтай
4Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй0-оос +60С температуртай хөргүүр, хөргөгчид48 цаг
5Сүүн кремтэй
6Уургийн кремтэй
7Шоколадтай

 

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *