Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржид хүчирхийлүүлсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ
Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй хамба лам З.Санждоржтой холбоотой асуудлаар иргэн И.Оюунсүх мэдээлэл хийхээр болжээ. Хурал өнөөдөр /2022.06.03/ 11.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд болох аж.
Эргэн сануулахад, 2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хүчиндүүлсэн” хэмээн өөрийн биeэр өргөдөл гаргаж, очсон байна. Хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Хамба лам З.Санждорж эдийн засгийн дарамтад оруулж, 2017 оны арваннэгдүгээр сард хүч хэрэглэн, хүсээгүй байхад нь одоогийн шар ордны нэг давхарт удаа дараа хүчирхийлж байсан” гэдгийг дурджээ.
Шалгалтын явцад, түүний хүч хэрэглэсэн үйлдэл нь хоёр жил үргэлжилсэн болох нь тогтоогдсон ч хохирогчийг дарамтад оруулснаар өргөдлийг нь татуулж, эрүүгийн хэргээс мултарсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байжээ.