Цэцэрлэг сумын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос очсон иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд ойрын хавьтал болох нийт 6 хүнд коронавирусын халдвар илэрчээ.
Тодруулбал, тус суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Одоогийн байдлаар тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоожээ.
Иймд хотоос мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий тандалт, судалгааны багийг Цэцэрлэг сум руу илгээж, тандалт судалгааны ажлын зохион байгуулж буй талаар Хөвсгөл аймгийн шуурхай штаб-аас мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ