ХБНГУ, Франц тэргүүтэй улсууд “AstraZeneca” вакциныг ашиглахаа түр зогсоолоо

ХБНГУ, Франц, Итали, Испани зэрэг улсууд “AstraZeneca” вакциныг вакцинжуулалтын хөтөлбөртөө ашиглахаа түр зогсоогоод байна. Энэхүү вакциныг хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэх асуудалтай холбоотойгоор тус шийдвэрийг гаргаад буй. Энэ асуудал Европын Холбооны улс орнуудад вакцинжуулалтын ажил удаашрахад хүргэж байна.

Испани улсын хувьд тус вакциныг хэрэглэхээ түр зогсооно гэдгээ хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан бөгөөд өчигдрөөс /2021.03.15/ эхлэн хэрэглэхээ зогсоосон байна. Харин ХБНГУ, Франц, Итали улсууд өчигдрөөс эхлэн “AstraZeneca” вакциныг хэрэглэхээ зогсоосноо мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 126 улс “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалт явуулж байна. Улс орнууд өдөрт дунджаар 9.1 сая тун вакцин ашиглаж байгаа бөгөөд нийт дүнгээрээ 381 сая тун вакцин хийгээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *