В.Путин гадаадын шилдэг тамирчдыг урьсан том тэмцээнүүд зохион байгуулахыг Засгийн газартаа үүрэг болголоо
Украинд хийж байгаа дайны улмаас Оросын тамирчид олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болоод байгаа. Тэмцээнд оролоцохгүй бол тамирчид ашиг орлогогүй болно.Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын шилдэг тамирчдыг урьсан том тэмцээнүүд зохион байгуулахыг Засгийн газартаа үүрэг болголоо.
Зарлигт “Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнүүд болон гадаадын тамирчин, шигшээ багийг оролцуулсан тэмцээн, шоу зохион байгуулах нөхцлийг ханган ажиллах хэрэгтэй. Санхүүгийн эх үүсвэр, хэмжээг тогтоож, гадаад, дотоодын тамирчдыг шагнах шинэ систем боловсруулна. Мөрийтэй тоглоом, бооцооны орлогоос их спортод оруулах хэрэгтэй, Энэ сарын 30-нд ажлын тайланг хүлээн авна” гэж дурджээ.