П.Анужин: Мэргэжлийн уран бүтээлчид бүтээлээрээ “өвчилж”, ахуй амжиргаагаа ч хаячихдаг улс
УИХ-ын гишүүн П.Анужин Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Соёлын салбарынхныг сайн гадарлана аа. Хамт ажиллаж байлаа, зохиолчдын галд өслөө, соёлынхонтой ер нь ойр л доо. Тэд урлагийн өгөгдөлтэйдээ, урлагт зориулагдсандаа энэ салбартаа их үнэнч байдаг. Мэргэжлийн уран бүтээлчид бүтээлээрээ “өвчилж”, ахуй амжиргаагаа ч хаячихдаг улс. Их гэгээтэй хүмүүс шүү дээ.Улс орон гэгээрэл, соёлгүй бол мөхнө. Нийгмийн эв нэгдэл, соён гэгээрэл, яруу тансагийг нуруундаа үүрдэг Соёлын салбарынхнаа дэмжиж байна” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч байгаа юм.