Москвад салютны үйлдвэр дэлбэрч 60 хүн шархаджээ

 Москвагийн зүүн хойд хэсэгт орших нэгэн үйлдвэр лхагва гарагт дэлбэрч 60 хүн шархдаж, найман хүнийг эрэн хайж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ үйлдвэр нь эрүүл мэндийн болон цэрэг армийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байжээ.

Нөхцөл байдлын талаар Москва хотын захирагч Андрей Воробьев “Маш хүчтэй дэлбэрэлт байлаа. Аврагчид үйлдвэрийн балгасыг цэвэрлэхэд 12 цаг шаардлагатай. Одоогийн байдлаар балгасан дороос гурван хүнийг гаргаж аваад байна. Биеийн байдал маш хүнд. Дахин хүмүүс гарч ирэх болов уу гэж аврагчид таамаглаж байна” хэмээн ярьжээ.

Гэрчийн мэдээлснээр энэ үйлдвэр нь цэргийн зэвсэг үйлдвэрлэдэг байснаа салют үйлдвэрлэдэг болжээ. Компани нь дампуурсан учир ямар хүмүүс юу хийж байсан талаар тодорхой мэдээлэл алга хэмээн энэ гэрч ярьсан байна.

Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *