Коронавирусын 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ЭМЯ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11183 хүнд шинжилгээ хийснээс шинээр 127 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 4210 боллоо. Өнөөдөр 52 хүн эдгэрснээр нийт 3083 боллоо. Энэ нь нийт өвчлөгсдийн 73 хувь юм. Архангайд нэг тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс,
- Хөнгөн-917
- Хүндэвтэр-89
- Хүнд-5
- Маш хүнд-3 хүн байна.
Өчигдрийн 21 цагийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэгт 74 баг ажиллаж 13381 хүнийг вакцинд хамрууллаа. Ингээд нийт 126349 хүнийг дархлаажуулсан нь зорилтот бүлгийн 6 хувийг эзэлж байна. Өнөөдөр 19373 хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.