Зураач Д.Пагамдуламын анхны бие даасан “Хагас Эгшин” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Цаг хугацаа бол хамгийн абсурд ойлголт боловч хүний туулж өнгөрүүлсэн хором мөчийн нийлэг нь амьдралын нийлбэр дүрслэлийг бүрдүүлдэг. Уран бүтээлийн хувьд бүтээгч нь урт хугацааны урсгалд бодож тунгаасан зүйлийг өөрийн оюунд эхлээд дүрслэн буулгадаг. Бид өөрийн сэтгэлгээнд орших үнэн хэмээн бодсон үнэт зүйлийг задлан шинжлэхийн тулд цаг хугацаатай уялдуулан тайлбарладаг.

Артист Д.Пагамдуламын энэхүүХагас Эгшинүзэсгэлэнгийн ерөнхий концепцоороо цаг хугацааны хором эгшин бүрийг мэдэрч түүнд орших олон олон мэдрэмж бодлуудыг задлан шинжилж дүрслэн өгүүлэхийг хичээжээ.

Тэгэхдээ оюун санаан дахь гоо зүй гэдэг нь зөвхөн гоё сайхан өнгөлөг тунгалгаар илэрхийлэгдэх бус эгшин хормын гунигт бодол, харуусалд ч мөн оршиж байдгийг илэрхийлэх гэж зорьсон нь тухайн үзэсгэлэнгийн түлхүүр өгөгдөхүүн билээ.

Францын Философич Анри Бергсоны “Matter and Memory” бүтээлд дурдсанаар өнгөрсөн цаг болон дурсамжуудын салшгүй холбоос бол одоо цаг юм. Одоо цагыг бид шууд мэдэрч ойлгож байгаа нь тухайн уран бүтээлчийг ойлгох сэдлийг үүсгэх болно. Тиймээс тус уран бүтээлчийн сэтгэл хөдлөл дурсамж болоод зовнил нь үзэгчдэд илүү ойр мэдрэгдэхийг үгүйсгэхгүй.

Эрх чөлөөтэйгөөр өөрийн дотоод оршихуйд шүүмжлэлтэй хандаж түүнийг илэрхийлэх нь уран бүтээлчийн хамгийн гол онцлог үнэт чанар мөн. Тиймээс өөрийнхөө уйтгар гуниг, зовнил болоод мэдрэмж хүсэл бүхнээ гаргаж одоо цагтаа орших үнэ цэнийг бий болгохыг зорьжээ…

Зураач Д.Пагамдуламын хувьд энэхүү үзэсгэлэн нь түүний анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд бүтээлийн техник арга ажиллагааны хувьд Анимэ дүрслэх урлагийн сургуулийн уламжлалт өнгө төрх үзэсгэлэнгийн бүтээлүүдэд бий. “Уйтай улаан бодлууд”, “цас дарсан дурсамж” гэх мэтчилэн бүтээлүүдээ нэрлэсэн энэхүү үзэсгэлэн нь бодол эргэцүүллээр дүүрэн болохыг илэрхийлж байна.

 

 

 

 

Similar Posts

One Comment

  1. Ойрд үзээгүй сонирхолтой бүтээлүүд тавигдсан бнлээ. Үзээд суугаад л бмаар нэг тийм мэдрэмж сэдрээсэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *