Донецк: Цаазын ял сонссон Британичуудад өршөөл олгохгүй
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүх өнгөрсөн пүрэв гарагт (2022.06.09) Их Украины талд байлдсан Британийн хоёр, Мароккогийн нэг иргэнд цаазаар авах ял оноосон. Тэдэнд Донекцын шүүх хөлсний цэрэг байсан, террорист үйл ажиллагаа явуулах бэлтгэлд оролцсон гэх ял оноосон юм. Тэгвэл Донецкын удирдагч өнгөрсөн ням гарагт (2022.06.12) цаазын ял сонссон хоёр Британичуудад өршөөл олгох ямар ч шалтгаан байхгүй гэж хэлсэн байна.
Их Британи улс тэднийг хөлсний бус энгийн цэргүүд байсан тул Женевийн конвенцын дор хамгаалагдах эрхтэй гэж мэдэгдсэн. Гэвч Донецкын албан тушаалтнууд тэднийг маш хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, давж заалдах нэг сарын хугацаа үлдсэн хэмээжээ. Цаазын ял сонссон Британи иргэдийн гэр бүл хэлэхдээ тэд дайн эхлэх үед Украинд амьдарч байсан бөгөөд хөлсний цэргээр хэзээ ч ажиллаж байгаагүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ