Нийт ХДХВ-ийн халдварын шинээр батлагдаж буй тохиолдлуудын 36 хувь нь Африкийн орнуудад бүртгэгдэж байна

Африкийн баруун болон төвийн улс орнуудад өдөр бүр зуу гаруй хүүхэд ДОХ-той холбоотой өвчнөөр нас барж байна гэж НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрөөс мэдээлэв.

НҮБ-аас тус бүс нутагт ХДХВ-ийн халдвартай арван хүүхэд тутмын гурав нь эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдэгджээ.

Дэлхий дахинд ХДХВ-ийн халдварын шинээр батлагдаж буй тохиолдлуудын 36 хувь нь баруун болон төв африкийн орнуудад бүртгэгдэж байна. Мөн тус бүс нутагт нярайн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ бага хийгдэж байна.

2020 онд тус бүс нутагт ХДХВ-ийн улмаас 0-14 насны 39 мянган хүүхэд, өсвөр насныхан нас барсан нь дэлхийн хэмжээнд нас баралтын 39 хувийг тухайн насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна.

Мөн баруун болон төв африкийн орнуудын ХДХВ-ийн халдвартай нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь хүүхэддээ халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх боломжтой байсан бол харин зүүн болон өмнөд африкт энэ үзүүлэлт 95 хувьтай байв.

Бүс нутгийн хүүхдүүдийн дунд ХДХВ-ийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хамрагдах боломжийг хангах шинэ кампанит ажлын хүрээнд НҮБ-аас Сенегалын дуучин Самба Пеуззитэй хамтран ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *