|

Өмнөд Солонгост нойргүйдэл чимээгүй тахал болжээ

Өмнөд Солонгосчууд дэлхий дээрх хамгийн бага цаг унтдаг хүмүүсийн нэг юм. Үүнээс болж тус улсын хүн амын дунд нойргүйдэл чимээгүй тахал болсон байна. Солонгосчууд хурдан унтахын тулд нойрсуулах эм ихээр хэрэглэдэг болжээ.

Тус улсад нойрсуулах эмийн донтолтын талаар тоо баримт байхгүй ч ойролцоогоор 100 мянга гаруй Солонгосчууд нойрсуулах эмэнд донтсон гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Нойрсуулах эм үйлчлэхгүй тохиолдолд зарим хүн согтууруулах ундаа хавсруулж хэрэглэх болжээ. Нойрсолтын эмгэг судлаач Доктор И Жихён “BBC” агентлагт хэлэхдээ “Хүмүүс унтаагаараа алхах болсон. Унтаагаараа алхаж байхдаа хөргөгчөө онгойлгоод их хэмжээний хоол идчихдэг. Заримдаа түүхий зүйл хүртэл иддэг. Сөүл хотод унтаагаараа жолоо барьж явсан хүн авто машины осол гаргасан тохиолдол хүртэл бий” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *