Э.Бат-Үүл: 32 жилийн турш төрд, шоронд, гудамжинд ч ардчиллын төлөө тэмцэж ирлээ
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ Украин шиг жижиг орон руу дайрч буй нь эмгэнэл. Путиний Украин руу хийж буй дайн ардчилалд зарласан дайн. Ийм асуудал, сорилт манай улсад гарахгүй гэх баталгаа алга. Үүнийг бодох л хэрэгтэй. 32 жилийн турш төрд, шоронд, гудамжинд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Бид газрын доороос ч тэмцэж босдог нам шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.
О.ЭНЭРЭЛ