Л.Энх-Амгалан: 40-өөс дээш насны эцэг эхчүүд хамгийн эвдэрчихсэн үе

Хичээлийн хоцрогдол нөхөхөд аль насны эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллаж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас судалжээ.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “40-өөс доош насны залуу эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллах маш гоё соёлтой болжээ. 1980-аад оныхон гэж эцэг, эхчүүдийн цоо шинэ үе гарч ирж байна. Энэ үеийнхний гэр бүлийн соёл, хүүхэдтэйгээ харьцаж байгаа харьцаа, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ их сайн ухамсарласан.

Харин 40-өөс дээш насныхан бол их хүнд байна. Хамгийн эвдэрчихсэн үе. Хүүхдүүдийн болон эцэг, эхчүүдийн үеийн ялгаа гарч байна. Үүнийг зөв харж, оношилбол ёс зүйн жилийн хувьд онцлох ажлууд хийх боломжтой болно гэж харж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *