Ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор батламж гардууллаа
НТТТ нь Монгол улсын эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3543 тоот чиглэлийн дагуу “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан нийт ажилчдад 20-60%-ийн цалингийн урамшуулал олгож, 9-р сараас ажилчдынхаа үндсэн цалинг 20%-р нэмэгдүүлж ажиллаж байна.
Мөн тус ажлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22 ажилтанд /давхардсан тоогоор 27 ажилтан/ орон сууцны дэмжлэг 15,000,000₮, өрх толгойлсон 9 ажилтанд оюутан хүүхдийнх нь 1 жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг, 14 ажилтанд эрүүл мэндийн нэг удаагийн буцалтгүй тусламж 5,000,000 төгрөгийг тус бүр олгохоор шийдвэрлэсэнг төвийн дарга С.Ариунболд танилцуулан батламжийг ажилчиддаа гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж, Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа нар хүрэлцэн ирж тус төвийн ажилчдад шагнал гардууллаа. Цаашид “Төрийн орон сууцны корпораци”-тай хамтран жил тутам түрээслээд өмчлөх орон сууцны 15 эрхийг ажилчдад олгохоор төлөвлөж байна.