Хонконгийн хөвдөг ресторан живжээ

Хонконг хотын алдартай далайд хөвдөг ресторан, “The Jumbo” 50 жилийн турш үйл ажиллагаа явуулсны дараа живсэн байна. Тус рестораныг эзэмшдэг толгой компани “Aberdeen Restaurant Enterprises”-ийн мэдэгдсэнээр рестораныг Өмнөд Хятадын тэнгист онгоцнуудаар чирүүлж байх үедээ живжээ. “The Jumbo” цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сард түр хаалгаа барьсан юм.

Aberdeen Restaurant Enterprises” энэхүү явдал болсон нь харамсалтай хэрэг хэмээжээ. Ресторан живэх үед ямар нэгэн ажилтан бэртээгүй юм. “The Jumbo” ресторанд 3 сая гаруй хүн үйлчлүүлж байжээ. Тэдгээр үйлчлүүлэгч нар дунд Их Британийн хатан хаан II Элизабет, Том Круз, Ричард Брэнсон гэх мэт олны танил хүмүүс орох аж. Рестораны живсэн газарт усны гүн 1000 метр хүрдэг тул татаж гаргах ажил бараг боломжгүй гэдгийг “Aberdeen Restaurant Enterprises” хэлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *