БҮТ: ЭЕШ-д оролцогчдод харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгнө

Маргааш улс орон даяар Элсэлтийн Ерөнхий Шалгалт эхлэх гэж байна. Энэ оны шалгалтад нийт 36,425 шалгуулагч бүртгүүлээд буй. Ингэхдээ шалгуулагчдад БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

Шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирэх ёстой ба 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой юм. Шалгуулагч дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments