СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамирын голын гүнээс 15 настай хүүгийн цогцсыг гаргалаа
Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Тамирын-Улаан хошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т “Тамир”-ын голын усанд 1 хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн Ө /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.