СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 26 настай эмэгтэй автомашинтайгаа живжээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Цагаан нуур”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвд/ 51°19’25.5″N 99°24’09.3”E Нууранд автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан. Автомашины бүхээг дотроос иргэн У /26 настай, эмэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.