“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна
“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарж буйгаа пүрэв гарагт (2022.06.22) мэдэгджээ. Украины дайны улмаас тус компани өнгөрсөн гуравдугаар сард ОХУ дахь бүх салбарынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Гэсэн хэдий ч тэрхүү шийдвэрийг гаргаснаас гурван сарын дараа “Nike” ОХУ-ын зах зээлээс бүрэн гарч буй Барууны орны компаниудын эгнээнд орох шийдвэр гаргалаа.
Орос дахь бүх салбараа бүрэн хааж буйгаа “Nike” компани “ОХУ-ын зах зээлийг орхин гарах шийдвэрийг Nike гаргалаа. Бид ирэх саруудад ажилчдаа бүрэн дэмжихийн хажуугаар үйл ажиллагаагаа зогсоохыг хамгийн тэргүүн зорилгоо болгоно” хэмээн мэдэгдсэн юм. Дайны улмаас ОХУ-ын зах зээлийг бүрэн орхин гарсан Барууны томоохон компаниудад “Renault”, “McDonald’s” нар багтаж байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ