СУДАЛГАА: Ямар ч гэрэлд унтах нь илүүдэл жин, чихрийн шижин, даралт ихсэлтийн эрсдэл болдог
Эрдэмтдийн шинээр явуулсан судалгаа бүдэг гэрэлд унтсан ч гэсэн нойрсолтод муугаар нөлөөлж, өндөр настай хүмүүст зарим өвчний эрсдэл болдог гэдгийг илрүүлжээ. Чикаго хот дахь Фейнбергийн Анагаах ухааны сургуулийн нойрны анагаах ухааны танхимын тэргүүн Филлис Зи ахалж бичсэн байна. Тэрбээр “Өндөр настай хүмүүс дунд чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, таргалалтаар өвчлөх нь ямар ч хэмжээний гэрэлд унтах нь холбоотой болохыг тогтоосон” хэмээжээ.
Зи нэмж хэлэхдээ “Хүн болгон унтаж байхдаа аль болох гэрлээс зайлсхийх хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр өмнө нь 20-30 настай хүмүүс дунд нойрсох явцад гэрэл хэрхэн нөлөөлдгийг судалж байсан аж. Дууг нь хаасан асаалттай телевизийн урд зөвхөн нэг шөнө л унтах нь цусан дахь сахрын хэмжээ, зүрхний цохилтыг ихэсгэдэг гэдгийг Зи тэрхүү судалгаагаар илрүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ