Амьдралыг тань илүү аз жаргалтай болгох өглөөний 7 дадал

Өглөөний цагаар хүний бие аливааг мэдрэхдээ соргог, гярхай байдаг тул ихэнх дадал зуршлыг тэр үеэр гүйцэтгэх нь таны амьдралд илүү үр нөлөөтэй юм. Иймээс таны амьдралыг өдөр ирэх тусам гэрэлтүүлж, аз жаргалын гормон ялгаруулах хамгийн амархан 7 дадал зуршлыг санал болгож байна. 

Ороо цэгц нямбай хураах

Хамгийн түрүүнд эмх цэгц, хариуцлагыг мэдрэх нь таны тэр өдрийн энергийг бүтээж өгөх болно. 

Хүссэн хувцсаараа гангарахыг өөртөө зөвшөөр

Мэдээж тодорхой арга хэмжээ, үйл ажиллагаанаас шалтгаалж өөрөөр хувцаслах шаардлагагүй л бол өөртөө хүссэн хувцсаа сонгон өмсөх эрхийг бэлэглээрэй. Та өөрөө өөрийгөө гайхалтай харагдуулах аргыг мэдэх нь тодорхой шүү дээ. 

 

Утсаа шалгахаа түр хойшлуул

Өглөө сэрээд шууд утасны дэлгэц ширтэх нь шөнөжин амарсан нүдэндээ шууд хэт их ачаалал өгч буй үйлдэл юм. 

Биеэ халаа

Заавал гүйлт хийж, иогоор хичэллэ гэсэн үг биш юм. Ердөө л хэдхэн суниалт, цөөхөн суулт хийж булчингийнхаа цочроог гаргаарай. Тэр өдрийн эрч хүчний эхлэл юм шүү. 

Ус уух

Ус уухаа яав ч бүү март. Өглөө бүр 4 аяга ус уух нь таны цусны эргэлтийг түргэсгэж, эрч хүч өгөхөөс гадна зүрхний үйл ажиллагааг дэмждэг. 

Өглөөний тэмдэглэл хөтлөх 

Өглөөний эрч хүч өдрийн нарны элч нэмэгдэх цагт л арилж орхидог богино хугацааны бэлэг билээ. Энэ үедээ ажлаа төлөвлөх, өнөөдрийн цаг агаар, тэнгэрийн байдлыг дэвтэртээ буулгах нь урам зориг нэмэгдүүлэх бас нэг дадал юм.

Нүүрээ цэвэрлэх

Зүгээр ч нэг усаар угаагаад өнгөрөх биш байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан, нүүрний арьсаа өглөө бүр анхааралтай цэвэрлэж байх нь цаашлаад өөртөө итгэх итгэлийг тань улам нэмэгдүүлж өгнө. Шөнө унтахад хүний биенээс ялгарах тослогийн хэмжээ 2 дахин нэмгддэг бөгөөд энэ нь арьсны бохирдол үүсгэх эрсдэлтэй. Тиймээс өөрт тохирох бүтээгдэхүүнээ олоод, энэ дадлыг хэвшүүлэх гээд үзээрэй. 

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *